Гааль, татварын албаныханд холбогдох шүүх хурал хойшиллоо

 

        Гааль, татварын ерөнхий газрын Замын-Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч тодорхой шалтгааны улмаас энэ сарын 31 хүртэл хойшилсон аж. 

 

Тодруулбал, шүүгдэгч нарын гурван өмгөөлөгч хурал давхардсан гэх шалтгаанаар хойшлуулсан байна. Хэргийн тухайд өнгөрсөн жилээс эхлэн Замын-Үүдийн гаалийн найман байцаагч хахууль өгсөн авсан, гаалиар бараа нэвтрүүлсэн хэргээр өнгөрсөн оноос эхлэн шалгагдаж эхэлсэн юм байна.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх