Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалт өрнөж байна

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил  ид өрнөж байна.  Төв корпусын газар шорооны ажил 95 хувьтай, үндсэн тоног төхөөрөмжийн суурь хийх  ажил үргэлжилж,  бетон цутгалтын зарим ажил хийгдэж байна. Газар шорооны ажлыг дулааны улиралд  дуусгаж, барилга  угсралтын ажлаа эхлүүлэх аж.  Энэхүү барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэт Лайт” компани ажиллаж байна. Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай энэхүү өргөтгөлийг 2021 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар  төлөвлөж байгаа талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх  мэдээлсэн. Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хэмжээг жилд 35 сая тоннд  хүргэж нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх