ОХУ-аас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, дараагийн тусгаарлалт руу шилжлээ

 

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.26/ ээлжит мэдээлэл хийлээ.

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
- Эдгээр хүмүүс нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутнууд бөгөөд ХӨСҮТ-д 42-43 хоног эмчилгээнд хамрагджээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан 141 тохиолдол бүртгэгдээд байна.

-Түүнээс 37 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 104 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
- Эмчилгээнд хамрагдаж буй өвчтөнүүдээс биеийн байдал хөнгөн 95, хүндэвтэр оноштой есөн хүн байна.

- 2020.05.26-ны 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 170 хүнээс 6 нь ХӨСҮТ-д тусгаарлагджээ.
- Бусад иргэдийг "Альфа", "Амар", Зүчи" зэрэг зочид буудалд тусгаарласан байна.

- Мөн өнөөдөр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас ирэх 560 гаруй иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлыг хангажээ.
- 2020.05.25-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 193 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Тухайлбал:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18 хүн,
- 2020.05.14-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирж, Ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүн /давтан/,
- Дорноговь аймгийн ачаа тээврийн 17 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн,
- Тус аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
- Орхон-Уул аймагт тусгаарлагдсан 103 хүн /давтан/,
- Тандалт, судалгааны зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Эрүүл мэндийн төвөөс цуглуулсан 10 сорьцонд халдвар илрээгүй байна.

- Улсын хэмжээнд 20 гаруй тусгаарлах байранд 1119 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Гэрийн тусгаарлалтад 878 хүн байгаа бөгөөд 790 нь нийслэл Улаанбаатар хотод байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх