Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүйгээр ашиглаж байжээ

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын баталсан 02-03/46 дугаартай “Уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хуймейда ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашиглан үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгууль болон нөхөн төлбөрийг ногдуулж ажиллав гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх