Цахим спортын “Tiger” баг хоёр лигонер тоглогч элсүүлж магадгүй

 

Монголын цахим спортын “Tiger” баг энэ сарын эхээр CS:GO тоглоомын Азийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус баг “ncl”, “nin9” нэртэй тоглогч нарын оронд нь Данийн өндөр зэрэглэлийн тамирчдын нэг “snappi” болон Германы “BIG” багт хүчин зүтгэж байсан “smooya” нарыг элсүүлэхэд ойрхон байгаа талаар CS:GO тоглоомын хамгийн том эх сурвалж HLTV мэдээлсэн байна. Хэрвээ солилцоо хийвэл “ESL One” тэмцээнээс цуглуулсан 1650 онооноосоо 700 оноо хасуулж, оронд нь дээрх хоёр тоглогчийг авах эрхтэй болно.

Сонирхуулахад, “Snappi”, “smooya” нар нэгдүгээр зэрэглэлд дэлхийн топ багуудын эсрэг тоглож байсан туршлагатай тамирчид юм. Тухайлбал, “smooya” CS:GO тоглоомын хамгийн нэр хүндтэй “ESL One Cologne” тэмцээнд багаараа хоёрдугаар байр эзэлж байжээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх