Япон: Зарим мужид онц байдлыг цуцлах талаарх шийдвэр Пүрэв гарагт гарна

 

Японы зарим мужид онц байдлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө цуцлах асуудал яригдаж эхлээд байна. Тэгвэл энэ талаарх эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргана гэсэн хүлээлттэй байна. Японы ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын парламентад өчигдөр үг хэлсэн байна. Энэ үеэр тэрээр Японы улсын зарим мужид онц байдлыг цуцлах талаарх асуудлаар энэ пүрэв гарагт мэргэжилтнүүдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсоно. Үүний дараагаар үндэсний хэмжээнд зарласан онц байдлыг бүсчлэн цуцлах эсэх шийдвэрийг танилцуулна гэсэн байна. Ерөнхий сайд Абэ Шинзогийн засаг захиргаа онц байдлыг 05-р сарын 31-ныг хүртэл сунгасан юм.

Япон улсын засгийн газар нийт 47 мужаас 34-т нь онц байдлыг цуцлах асуудлыг судалж байгаа юм. Одоогийн байдлаар Япон улсад халдвар авагсдын тоо 15 мянгыг давж, 640 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: mnb.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх