ТОД ӨНГИЙН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНЫ АЧ ТУС

 

Төрөл бүрийн жимс, хүнсний ногоог байнга хэрглэх нь эрүүл, урт наслах нөхцөлийг бүрдүүлнэ. Жимс, хүнсний ногоо нь илчлэг багатай, хүний бие махбодид чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч, эслэгийг агуулсан байдаг учир өдөрт байнгын хэрэглээ болговол зохилтой. Мөн хүнсний ногоо нь өнгөнөөсөө хамаараад таны эрүүл мэндэд өөр өөрийн тусыг өгдөг байна. 

ЦАГААН ӨНГИЙН ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНЭ ДАРХЛААГ ДЭМЖИНЭ

Цагаан сонгино, цагаан лууван, цагаан мөөг зэрэг нь хооллох дуршлыг сэргээх төдийгүй нян бактерийг устгах, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх, сенторин хэмээх таашаалын бодисыг төрүүлдэг байна. Улмаар таны дархлааг дэмжиж бодисын солилцоог сайжруулна.


НОГООН ӨНГИЙН ЖИМС, НОГОО ДОТОР ЭРХТНИЙ ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛНЭ

Ногоон сонгино, байцаа, яншуй зэрэгт К витамин элбэг байдаг. Энэ витамин нь цус багадах, өтгөн хатах, дотор эрхтний өвчлөлөөс сэргийлэх, анагаахад үр дүнгээ өгдөг.


ШАР ӨНГИЙН ЖИМС, НОГОО ГОО САЙХАНД ТУСТАЙ 

Шар өнгийн жимс, хүнсний ногоо хүний арьсны өнгийг сэргээж, дур булаам болгодог гэж эрдэмтэд үзэж байна. Шар өнгийн жимс, ногоог хүнсэндээ байнга хэрэглэж заншвал эрүүл мэнд төдийгүй гоо сайханд тустай юм. Шар болон улаан шаргал өнгөтэй жимс, ногоо эрүүл, сайхан арьстай байх үндэс гэдгийг битгий мартаарай. 


УЛБАР ШАР, ШАР ЧИНЖҮҮ ХАВДРААС СЭРГИЙЛНЭ

Жүржийн төрлийн бүх жимс, хүнсний ногоо нь С аминдэмийн баялаг эх үүсвэртэй. Улаан шар, шар чинжүүнд хорт хавдрын эсрэг антиоксидант байх жишээтэй. Мөн ийм өнгөтэй жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь стресс арилгах, тайвшруулах нөлөөтэй. 


УЛААН АЛИМ ЗҮРХНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУСТАЙ  

Улаан өнгийн жимс, хүнсний ногоо нь хүнд эрч хүч, идэвхжил өгдөг. Улаан чинжүү, улаан алиманд ямар ч хүнсэнд байдгаас илүү антиоксидант агуулагдана. Улаан өнгийн хуурай чинжүүнд ч энэ ашигтай бодис бий. Улаан алим зүрхний үйл ажиллагаанд тустай. 


НИЛ ЯГААН ӨНГӨТЭЙ ХҮНСНИЙ НОГОО ТАРХИНЫ ЭД, ЭСИЙГ САЙЖРУУЛНА  

Нил ягаан өнгөтэй хүнсний ногоонд тархины эд, эсийг сайжруулах бодис байдаг. Улаан хүрэндүү (нил ягаан) байцаа тогтмол хэрэглэдэг хүмүүс хөгшин болсон хойноо ч ой санамж сайтай байдгийг судалгаагаар тогтоожээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх