ИХ МАСТЕРУУД ОНЛАЙН ЗЭРЭГ ТОГЛОЛТ ХИЙНЭ

 

Монголын шатрын холбооны Тамирчдын зөвлөлийн санаачилгаар дэлхий дахинд тархсан “COVID-19” цар тахлын цаг үед эх орон, ард иргэдээ аюулт тахлаас хамгаалан тэмцэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа сэтгэлийн дэм, урам хайрлах болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт шатарчдыг төлөөлөн Их мастерууд нэгдэн "Хандивын онлайн зэрэг тоглолт" зохион байгуулахаар болжээ.

Энэ сарын 25-ны 18:00 цагт болох “Бид нэг гэр бүл” тоглолтод гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Хатанбаатар, их мастер Д.Шаравдорж, Д.Номин-Эрдэнэ, С.Билгүүн, Б.Гүндаваа, Ц.Батчулуун,  Б.Амина, ОУМ У.Насанжаргал, Г.Мөнхгал, Т.Мөнхзул, Д.Батсүрэн, спортын мастер Ү.Агьбилэг тэргүүтэй шатарчин оролцоно.

Эх сурвалж: mnb.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх