ОЮУТНУУД СУРГУУЛИЙНХАА ЦАХИМ САЙТ РУУ ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОН ӨНДӨР ХУРДНЫ ХЯЗГААРГҮЙ ХАНДАХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ

 

"Мобиком Корпораци" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд"COVID-19"-ийн тархалтын үед хөл хорионд байгаа ЕБС-ын сурагчид болон цэцэрлэгийн багачууддаа зориулан www.econtent.edu.mn цахим сайтын хичээлийг датагаараа үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн бол энэ удаад оюутан залуустаа зориулан “University” дата багцаа гаргаад байна.

“University дата” багцыг ашигласнаар өөрийн сургуулийн цахим сайт руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, дата ашиглан хичээлээ хийх боломжтой болж байгаа юм. “University” дата багцыг Мобикомын аль ч багцын хэрэглэгч ашиглах боломжтой бөгөөд 30 хоногийн эрхтэй уг багцыг энэ сардаа багтаан хямдралтай үнээр буюу ердөө 1`000₮ -р худалдан авах боломжтой юм.

Оюутан та яг одоо багцаа идэвхжүүлэх бол U гэсэн мессэжийг 592 дугаарт илгээгээрэй. Мэдээж бусад бүх төрлийн сувгаар багцаа идэвхжүүлэх боломжтойгоос гадна найз нөхдөдөө эсвэл оюутан ах, дүүдээ “University” дата багцыг бэлэглэх бол бэлэглэх хүнийхээ дугаарыг бичээд U гээд 592 дугаарт илгээхэд хангалттай.

“University” дата багц ашиглах сургуулийн цахим хаяг цаашид нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар доор дурдсан их сургуулиуд хандах боломжтой байна. Үүнд:

• Монгол Улсын Их Сургууль
• Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
• Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
• Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
• Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
• Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
• Шинэ Монгол Их
• Үндэсний биеийн тамирын дээд сургууль
• Монгол Коосен их сургууль

Эх сурвалж: БСШУСЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх