УЛСЫН БАЙЦААГЧИЙН НОГДУУЛСАН 3000000 /ГУРВАН САЯ/ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙГ БҮРЭН ТӨЛЖ БАРАГДУУЛЖЭЭ

Баянзүрх дүүрэг дэх “Скай Хайпермаркет” ХХК–ийн “Имарт Чингис” салбар дэлгүүрт 2018 онд хийсэн хяналт шалгалтаар “Түмэн Шувуут” ХХК-ийн 15 ширхгээр савласан 50 сетка шошгын зөрчилтэй өндөг илрүүлж “Скай Хайпермаркет” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн 3000000 /гурван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Гэвч “Скай Хайпермаркет” ХХК-иас улсын байцаагчийн гаргасан дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг 2019 онд шүүхэд гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 128/ШШ2019/0539 дугаартай захирамжаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд тус компани нь улсын байцаагчийн ногдуулсан 3000000 /гурван сая/ төгрөгийн торгуулийг 2020 онд бүрэн төлж барагдуулжээ.

 Эх сурвалж: НМХГ 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх