Nora Dagva: Бид ч бас эх орондоо буцмаар байна

NORA DAGVA: "Тусгай үүргийн онгоц нь Италд ирэхгүй л байхдаа? Энд локдавн болоод, бүх нислэгүүд цуцлагдаад маш олон монголчууд гарч чадахгүй гацаад жинхэнэ корона вирусийн голомтод хэцүү нөхцөлд байна. Монгол улсаас хамгийн их тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс Италид байгаа монголчууд л байна. Энд корона тусаад эмнэлэг орлоо ч ачааллаа даахгүй хүлээж авахгүй, бүр хүндрэхээс нааш тоохгүй, үхсэнч оршуулах газар нь дүүрсэн аймшигтэй хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа. Бид ч бас эх орондоо буцмаар байна." гэж өөрийн нүүр номын хуудаснаа бичжээ. Үнэхээр Итали улсын нөхцөл байдал маш хэцүү хүнд байдалд орсон байгаа юм. Өдөрт  Covid19 халдвараар хүмүүс хоёр гурван зуугаараа нас барж байгаа талаар олон улсын мэдээллийн сайтууд мэдээлсээр байгаа юм.