Бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмсэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж хэрэглэгчдийг хохироосон иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцож, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ өнөөдөр мэдэгдлээ.

Монгол Улсад ажилладаг франц иргэн “COVID-19”-өөр халдварласны дараа худалдааны төв, зах, дэлгүүрийг хаана гэсэн ташаа мэдээлэл тархаж, улмаар иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцлөх болсон. Үүнийг далимдуулан зарим худалдааны төв, дэлгүүр бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөсөн тухай мэдээллийг ШӨХТГ-аас “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн 18001284 дугаарын утсаар авч эхэлсэн байна. Мөн худалдааны төв, зах, дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийг судлах ажлын баг байгуулан ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: Монцамэ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх