ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ номоос хийсэн тэмдэглэл

1-р хэсэг

  1. Яагаад өглөө эрт босох чухал вэ:
  • 1.Та илүү идэвх санаачилгатай, бас бүтээмжтэй байх болно.
  • 2. Аливаа бэрхшээлийг урьдчилан тааварлаж зөв шийдвэрлэж чадна.
  • 3. Аливааг мэргэжлийн төлөвлөх цаг гарна.
  • 4. Илүү эрч хүчтэй, сэргэлэн цовоо байх болно.
  • 5. Сэтгэл санаа илүү өөдрөг байна.

2. Өглөө эрт босоход саад болдог гол 3 хүчин зүйлс байдаг байна. Үүнд:

  1. Унтах дэглэм тань зуршил болсон.
  • Бид тодорхой зүйлсийг олон сар жил, өглөө эсвэл орой хийсээр нэг мэдэхэд тэр нь дадал зуршил болсон байдаг. Урт хугацаанд хийж хэвшсэн тэр дадал маань биднийг хойш нь чангааж байгаа хэрэг.

2. Аливаа өдрийн төлөвлөгөө, зорилго нь тухайн өглөөг хэрхэн угтахад их нөлөөлдөг.

  • Энэ талаар доор бичиж тэмдэглэсэн байгаа…

3. Хувиа хичээсэн мэт байхаас айдаг.

  • Ихэнх хүмүүс амжилтад хүрэхийн тулд өөрийн эрх ашгийг хамгийн сүүлд тавьж эхлээд гэр бүлдээ, дараа нь ажилдаа, тэгээд нийгэмд санаа тавьсны эцэст өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог. Өөртөө цаг гаргах талаар хойш тавьсаар байгаад сүүлдээ мартаж нэг л мэдэхэд сэтгэл санааны дарамтад орсон байх нь их.

Нислэг бүрийн өмнө хэлдэгчлэн “Хүчил төрөгчийн маск аа эхлээд өөрөө зүүгээд дараа бусдад тусал” буддын философид зааснаар “Эхлээд өөрийгөө шавраас гаргаад дараа нь бусдыг татаж гарга” хэмээх онол зааврын дагуу эхлээд өөртөө анхаарал хандуулж байх нь их чухал юм шүү.

Эдгээр 3н зүйл бол Өглөөний гайхамшгийг бүтээх замд хөндөлдөж бүй арван таван толгойт атгаалжин хар мангас юм. Харин сайн мэдээ гэвэл олон саяа хүмүүсийн адил та ч бас үүнийг даван туулж чадна.

2-р хэсэг

“Life S.A.V.E.R.S” аргачлал…

“Silence” буюу Нам гүм

“Affirmation” буюу Зоригжуулалт

“Visualization ” буюу Төсөөлөл

“Exercise” буюу Дасгал

“Reading” буюу Уншлага

“Scribing” буюу Тэмдэглэл

Энэ 6 аргачлал нь өглөө бүрийг албадлагаар бус зорилготойгоор угтахад тань тусална.

  1. “Silence” буюу “Нам гүм”- энэхүү аргачлал нь өглөөг амар амгалан, зорилготой нам гүм байдлаар эхлүүлэх боломж олгох ба улмаар сэтгэлийн дарамтаа нимгэлж, хамгийн чухал зүйлсдээ оюун бодлоо төвлөрүүлэхэд тусална.
  • Нам гүм байдлыг дараах хувилбараар хэрэгжүүлэх боломжтой Үүнд:
  • Бясалгал(залбирал, бодрол, амьсгалын дасгал)
  • Талархал

2. “Affirmation” буюу Зоригжуулалт

  • Хүний алдаа оноо алин ч бай тухайн хүний сэтгэлгээнээс шууд хамааралтай байдаг. Хэрвээ амжилтад хүрэхийг хүсвэл сэтгэлгээгээ шинэчлэх хэрэгтэй юм.
  • Харин үүнийг зоригжуулалтын тусламжтай хийх боломжтой. Та зорилгоо нарийн тодорхойлоод түүндээ хүрэх урам зориг, эерэг сэтгэлгээг бүрдүүлэх хэрэгтэй.
  • Та ирээдүйд ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа, яагаад тухайн үр дүн танд чухал болохыг, хэрхэн яаж, хэзээ тэрхүү үр дүнгээ гаргахаа өөрөө өөртөө дахин дахин давтан хэлж, өөрийгөө зоригжуулбаас танд итгэл үнэмшил төрж, хандлага тань өөрчлөгдөх нь дамжиггүй.

Зоригжуулалт хийхэд гаргадаг зарим нэг алдаа:

  • Бодит байдалд нийцэхгүй зүйлийг олон дахин давтан хэлэх
  • Идэвхгүй үг хэллэг үр дүнд хүргэдэггүй. Жишээ нь: Би бол мөнгөний соронз, надруу мөнгө урсан орж ирдэг гэх мэт

Тэгвэл хэрхэн үр дүнтэй зоригжуулалт-г бий болгох вэ?

  • Тууштай хэрэгжүүлэхэд тохирох үр дүнг тодорхойлох.
  • Үр дүндээ хүрэх цаг хугацааг тодорхойлох
  • Зоригжуулалтаа өдөр бүр итгэл үнэмшилтэйгээр давтах
  • Зоригжуулалтаа байнга шинэчилж, сайжруулж байх

4. “Visualization ”Төсөөлөл

  • Төсөөлөл бол сайхан ирээдүйнхээ дүр зургийг бүтээж тухайн алсын хараагаа бодит байдал дээр бий болгох сэдэл өгдөг арга юм. Төсөөлөл нь зоригжуулалттай гайхалтай хоршдог. Иймээс зоригжуулалтаа уншсаныхаа яг дараа төсөөллөө хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй байдаг.

Төсөөллийг хэрэгжүүлэх 3 энгийн алхам

  1. Орчноо бэлдэх- Зарим хүмүүс нам гүм орчинд төсөөлөх дуртай байдаг бол зарим хүмүүс гоё дуу сонсонгоо төсөөлөх дуртай байдаг.
  2. Чин хүслээ төсөөл- Юу хүсэж байгаагаа өөрөө өөрөөсөө асууж нэг бүрчлэн бичээд түүнийгээ төсөөл. Төсөөллөө харж, мэдэрч, сонсож, хүрч, амталж, үнэрлээрэй. Бүх мэдрэхүйгээрээ мэдрэх нь илүү өндөр үр дүнтэй байх болно
  3. Урам зориг дүүрэн хийж байгаа хэмээн төсөөлөх- Хийхийг хүссэн зүйлээ хийж байгаар төсөөлөхийн зэрэгцээ дуртайяа хийж байна гэж бодож төсөөлөх нь их чухал шүү.
  4. “Exercise” буюу Дасгал
  • Дасгал хөдөлгөөн таны өглөөний гайхамшгийн салшгүй нэг хэсэг байх хэрэгтэй. Цөөн хэдэн минутын дасгал хөдөлгөөн хийсэн ч энэ нь эргээд таны эрүүл мэнд болон сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлөх болно. Хэрвээ та оройдоо бэлтгэл бэлтгэл хийдэг бол өглөөний дасгал хийдэг боллоо гээд больж болохгүй. Та фитнест явдгаараа яв. Харин өглөөгүүр тавхан минут ч гэсэн дасгал хийснээр цусны эргэлтээ сайжруулж, олон олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

5. “Reading” буюу Уншлага

  • Өдөр бүр хамгийн багадаа 10 хуудас уншиж байхыг зөвлөх байна. Хэдийгээр 10хуудас бага мэт санагдаж болох ч багахан тоо бодоод үзье. Өдөр бүр 10 хуудас уншвал жилд 3,650 хуудас буюу ойролцоогоор 200 хуудас бүхий 18 ном болно. Өдөрт ердөө 15–30 минут зарцуулагдана. Иймээс та өдөр бүр ном уншиж ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийгээрэй.
  • Мөн гол хэсэг, утга санааг тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж авах нь тустай. Улмаар дуртай номынхоо гол агуулгыг дараа нь хэзээ ч эргэн харах боломжтой болно.

6. “Scribing” буюу Тэмдэглэл- тэмдэглэл хөтөлснөөр та өнгөрсөн болон одоогийн байдалдаа илүү тодорхой дүгнэлт өгөх болно. Мөн бодол санааг тань тэлэх бөгөөд хэзээ нэгэн цагт хэрэг болох санааг мартахаас сэргийлдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх