60 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ "КАМЕРЖУУЛАЛТ" БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

60 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ "КАМЕРЖУУЛАЛТ" БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.
Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60.000.000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай эхлүүллээ.
Болзолт уралдааны хугацаанд идэвх санаачлага гарган оролцсон дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, Засаг дарга, цагдаагийн ажилтан, иргэдээс сонгон шалгаруулж дараах урамшуулал олгоно. Үүнд:

Дүүрэг хороо:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг

Сууц өмчлөгчдийн холбоо:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг

Хөршийн хяналтын бүлэг:
1-р байр 6 сая төгрөг
2-р байр 5 сая төгрөг
3-р байр 4 сая төгрөг 

Тусгай шагнал:
Засаг дарга - 4 тус бүр 1 сая төгрөг
Цагдаагийн ажилтан - 4 тус бүр 1 сая төгрөг
Иргэн - 4 тус бүр 1 сая төгрөг 

Иргэд, оршин суугч та бүхнийг болзолт уралдаанд идэвхитэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн цагдаагийн газрын 51269271, 99160216, 99071339 утсаар лавлана уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх