Томоохон сүлжээ дэлгүүрүүд барааныхаа ҮНИЙГ НЭМЭХГҮЙ хэмээн мэдэгджээ

Коронавирусийн тархалттай холбоотойгоор үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд хамтран бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх тухай дараах мэдэгдлийг гаргажээ.

Тус мэдэгдэлд “Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй бөгөөд сүлжээ дэлгүүрүүдийн барааны эрэлт хэвийн, нөөц хангалттай байна.

Бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх