Софи Тюрнер Жое Жонас хоёр хуримаа хийжээ

''Хаан ширээний цуврал'' киноны од Софи Тюрнер сүйт залуу, дуучин Жое Жонастайгаа гэрлэжээ. Эрэгтэй нь эмэгтэйгээсээ өндөр байх ёстой гэсэн стеротайпийг эвдсэн алдарт хосууд 2017 оны аравдугаар сард сүй тавьсан билээ. Ирэх оны зургадугаар сард Франц улсад хуримаа хийнэ хэмээн ''ам алдаад'' байсан ч тэд шийдвэрээ өөрчилж, Лас Вегаст ийнхүү хуримлав. Хосууд өөрсдийн хуримд олны анхаарлыг татахыг хүсээгүй нь илт, гэнэт хуримласан нь хэдэн сарын турш 2,3 улс дамжиж хуримаа нижгэр тэмдэглэсэн Жое Жонасын дүү Ник Жонас болон Приянка Чопра нарын хуримнаас ялгарч байгаа юм.

Image result for Joe Jonas and Sophie Turner Get Married in Surprise Vegas Ceremony

Лас Вегаст зохион байгуулагдсан Биллбоард хөгжмийн шагнал гардуулах ёслолын дараа тэд ийнхүү хуримаа хийсэн байна. Зочноор Жое Жонасын ''Жонасын ах дүүс'' хамтлагийн гишүүд болох төрсөн 2 ах, дүү нь, тэдний эхнэрүүд, мөн ''Хаан ширээний тоглоом''цувралын од Арья Старкийн дүрд тоглосон Меси Виллиамс хүрэлцэн иржээ. 

 

 

Б.Эрхбилгүүн

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх