ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

 

Баянгол дүүрэгт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг чадавхижуулах нь” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Эрүүл мэндийн төвийн Ө.Батжаргал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ТББ-ын тэргүүн Б.Сувд нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уг төсөл нь манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эхний удаа өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн ажиллах, хүчирхийллээс хэрхэн хамгаалах талаарх сургалтад хамруулж ажиллахаар болов.
Түүнчлэн зорилтот бүлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, тэдэнд шаардлагатай анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талаар хамтын ажиллагаагаа өрнүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх