Л.ГАНТУЛГА: “НЭГ САНАА-НЭГ БҮТЭЭЛЧ АЖИЛ” ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Татварын ерөнхий газраас 2017 оныг “Татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах жил” болгон зарласантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Татварын хэлтэс жилийн ажлын төлөвлөгөөгөө дээрх зорилттой уялдуулан ажиллажээ. Тодруулбал, 2017 онд тус аймгийн Татварын хэлтсийн дарга Л.Гантулга ТЕГ-ын дарга болон аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллажээ.

 

Тэрбээр “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар”-т оролцох үеэрээ орон нутагтаа ямар үйл ажиллагаа явуулсан болон Монголын Татварын албанаас 2018 онд дэвшүүлээд буй “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөснөө танилцуулсан юм.

 

Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дарга Л.Гантулга “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 22 агентлагийн ажлыг дүгнэсэн 2016 оны жилийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр 89.95 буюу “B”  үнэлгээтэй дүгнүүлж, гуравдугаар байрт шалгарсан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар Татварын хэлтсийн конторын барилгыг шинээр барих барилгын холболтын зургийн хөрөнгийн эх үүсвэр болох 15 сая төгрөгийг шийдвэрлүүллээ. Түүнчлэн цаг бүртгэлийн системээр ажилласан цагийг тооцож хэвшүүлсэн бөгөөд “гадуур ажилласан бүртгэл”-ийг тогтмол бүртгэж“Ажлын төлөвлөгөөний дэвтэр”-ийг тав хоногоор төлөвлөж, батлуулан биелэлтийг нь хянан ажил дүгнэх үзүүлэлтэд оруулан дүгнэж байна. Үүнээс гадна үр дүнгийн гэрээнд Шинэ санаа сайн туршлага нэвтрүүлэхээр “Нэг санаа-нэг бүтээлч ажил гэсэн зорилтыг дэвшүүлж, тусгай ажил үйлчилгээнд оруулж ажил дүгнэх үзүүлэлтэд тусган ажилласан. Татвар хураалтын тасгийн дарга ачаалалтай ажиллаж байгаагаас шалтгаалан сумдын байцаагчдыг төвийн нэг, нэг байцаагчтай хамтарч ажиллахаар хуваарилсан.   Үүний үр дүнд шинээр мэдээ мэдээлэл хүргэх, сар бүрийн өрийн мэдээг сумд руу явуулах, төвлөрсөн орлогуудын мэдээг гаргаж өгөх, төлөвлөгөө биелүүлэх болон бусад бүхий л асуудлаар хамтарч ажиллах юм. Мөн сумдыг дөрвөн бүс болгон хувааж, бүсийн ахлагч нарыг томилж сар бүрийн 10, 20-ны өдөр утсаар холбогдон эргэх холбоотой ажиллахаар зохион байгуулалтыг хийлээ” гэсэн юм.

 

Мөн тэрбээр “Системийн хэмжээнд тогтмол дээгүүр байранд ордог үйл ажиллагаа арга барилдаа ахиц гаргасан  Архангай аймгийн Татварын хэлтсийн ажил байдалтай танилцаж ахлахууд чиглэлийнхээ дагуу туршлага судалж татвар төлөгчийн баазыг хэрхэн цэгцэлсэн талаар зөвлөгөө авч харилцан мэдээлэл солилцлоо. Ийнхүү туршлага солилцсон нь хэлтсийн бүхий л талын үйл ажиллагааны чиглэлээр удирдамж төлөвлөгөө боловсруулан ажилласнаар  үр дүнгээ өгсөн. “Хуулийн цаг”-ийн төлөвлөгөө батлажажилтнуудаа чадваржуулах, шинэ мэдлэг олгох, мэргэшүүлэх чиглэлээр тус хэлтэс нь мэргэжлийн болон бусад байгууллагуудтай хамтарсан буюу бие даасан сургалт, семинарыг 12 удаа зохион байгуулаад байна. Үүнд, аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, цагдаагийн газар, санхүү дотоод аудитын газар, прокурор,  шүүх, Мөрөн сумын ЗДТГ зэрэг байгууллагуудаас холбогдох мэргэжилтнүүдийг урьж, “Захиргааны ерөнхий хууль”-иар прокурор Болд, “Зөрчлийн тухай” хуулиар Захиргааны хэргийн шүүгч Ганчимэг, Нягтлан бодох бүртгэлийн шинэчилсэн хуулиар СТСХ-ийн мэргэжилтэн Энхтуяа, ЦЕГ-ын хамтран ажиллах журмын хүрээн дэх заавар, зөвлөмжийн талаар АЦГ-ын дэд дарга Нямбат, мэргэжилтэн Пүрэвсүрэн нар сургалт хийж, хамтран ажиллахад анхаарах асуудлын талаар харилцан санал бодлоо солилцлоо”хэмээсэн.

 

Түүнчлэн тус аймгийн Татварын хэлтэс нь Хаан банкинд байрших татварын орлого төвлөрүүлэх “0” үлдэгдэлтэй түр дансаар дамжуулан АТБӨЯХ-ийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөрийг  Хаан банкны хамгийн өргөн сүлжээ бүхий өөртөө үйлчлэх Экспресс банкаар төвлөрүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Эксресс банк нь татвар төлөгчдөд давуу үйлчилгээг үзүүлнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дарга Л.Гантулга хэллээ.

 

Бичсэн Э.Энхцэцэг

 

 

Гэрэл зургийг Н.Галбадрах

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх