Wi-fi төхөөрөмжөө шөнө унтрааж байх ёстой

Гадуур хаа ч явсан кафе, ресторан гээд л бүгд Wi-fi цацдаг. Харин уг төхөөрөмжөөс гарч байгаа WLAN дохио нь хүний биед сөргөөр нөлөөлдөг байна. Энэхүү дохио нь таны төхөөрөмж асаалттай байх үед байнга цацарч байдаг байна. Тиймээс шөнө тайван амрахын тулд wi-fi төхөөрөмжөө заавал салгаж унтаж байх хэрэгтэй.
 

"Wi-Fi" хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
 

Гар утас болон бусад цахилгаан хэрэгслүүдээс хортой цацраг гардаг бөгөөд үүнийг ихэнх хүмүүс мэдэлгүй эрүүл мэндээ хохироодог нь нууц биш юм. Хамгийн аюултай нь, цахилгаан соронзон долгион хүний тархинд сөргөөр нөлөөлдөг байна. Үүний нэгэн адилаар "Wi-Fi" төхөөрөмжнөөс гарах хортой цацраг нь хорт хавдар үүсгэх, бусад олон төрлийн өвчин тусах үндэс болдог аж. Эдгээр өвчний үед, толгой хөндүүрлэж, хүчтэй хатгуулж өвдөх, нойргүйдэх зэрэг түгээмэл шинжүүд илэрч болно.

Үүнийг "Bioiniciative" болон бусад олон улсын их, дээд сургуулиудын судалгаа, шинжилгээний багууд олж тогтоожээ.

 

Энэхүү нөлөөлөлд удаан байснаар юу болох вэ?
 

"Wi-Fi"-ийн төхөөрөмжнөөс гарах хортой цацраг нь, хүүхдийг амархан сэтгэлээр унаж, гутрахад хүргэж, өсөлт хөгжилтөнд нь сөргөөр нөлөөлдөг аж. Иймд Их Британи, Франц болон Швед зэрэг улс орнуудад сургууль, музей, номын сан болон олон нийтийн газруудад хүүхдийн эрүүл мэндийн төлөө "Wi-Fi" ашиглахыг хориглодог байна. 

 

Тэгвэл яах ёстой вэ?
 

Та бүхэн "Wi-Fi"-ийн хортой нөлөөнөөс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

• Гэр бүлийн аль нэг гишүүн интернет хэрэглээгүй бол, шөнө "Wi-Fi" төхөөрөмжийг унтраах хэрэгтэй.

• Хэрвээ "Wi-FI" төхөөрөмж гал тогоо эсвэл унтлагийн өрөөнд байдаг бол, хүн бага ордог өрөөндөө шилжүүлэн тавиарай.

• Утасгүй интернет хэрэглэхийн оронд кабелийн сүлжээ ашиглаарай. Энэ нь эрүүл мэндэд хүргэх хор хөнөөл нь харьцангүй бага билээ.

• Гар утас болон компьютерээ хэрэглээгүй үедээ унтраана уу.

• Спортоор хичээллэх, ном, сонин унших зэргээр интернет бага ашиглах хэрэгтэй.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх