Үндсэн хуулийн цэцээс Д.Гантулга гишүүний асуудлаар албан бичиг хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгуулах асуудлаар “Веритас партнерс” хуулийн фирм Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг. 

Тэгвэл энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат шалгаад, Улсын их хурлын Тамгын газар руу хуулийн алдаа засах тухай агуулга бүхий албан тоот хүргүүлсэн байна.

УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хуулийн заалтыг өмнө нь Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн боловч УИХ-аас холбогдох заалтыг хүчингүй болгохгүй байсаар 2013 онд өөрчлөн найруулахдаа үг сольсон хэдий ч утгыг нь хэвээр үлдээж баталсан гэж үзжээ.

Өмнө нь “УИХ-ын гишүүн хүн гэмт хэрэг үйлдэх явцад эд мөрийн баримттайгаар баривчлагдсан тохиолдолд” гэх заалт байсныг нь “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа нотлох баримтын хамт баривчлагдсан тохиолдолд” хэмээн үг сольсноос биш агуулга солиогүй байна" гэсэн байна.

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд bayangol.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх